Бидний тухай
Олон улсын сүлжээний мэдлэг, орон нутгийн туршлага
Шонхор үнэлгээ Аудит ХХК нь 2014 онд байгуулагдсанаас хойш 11 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2024 онд Аудитын олон улсын сүлжээ фирм болох Англи улсын Russell Bedford-ын гишүүн байгууллага болсон. Цаашид Монгол улс дахь салбар байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.
Бид мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, хөрөнгийн үнэлгээчин, хөрөнгө оруулалтын зөвлөх зэрэг мэргэжлийн зэрэг цолтой, туршлагатай ажилтнууддаа түшиглэн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд, санхүүгийн зах зээлд оролцогч олон аж ахуйн нэгжид хууль, дүрэм, журмын дагуу аудитын үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Сүүлийн 3 жилд дунджаар жилд 300 гаруй аж ахуйн нэгж, мөн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 33 иргэнд аудитын үйлчилгээ үзүүлсэн.
2024 онд Russell Bedford International-ийн гишүүн болсноор олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүдэд аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) Монгол улсад аудитын дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрдөг 11 аудитын компанийн нэгээр шалгарсан нь манай ажлын чанарыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсний илрэл юм. Мөн 2025 онд Энэтхэгийн LOCHAN & Co фирмтэй хамтран олон улсын байгууллагын аудитын ажилд оролцсон.
Харилцагчийн портал
Аудитын ажилд шаардлагатай улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон аудитын төлөвлөлтийн асуулгын хариултаа онлайнаар аюулгүй илгээнэ үү.