Нүүр / Үйлчилгээ

Үйлчилгээ

Таны бизнесийг цааш нь

Аудит, баталгаажуулалтаас эхлээд нягтлан бодох бүртгэл, татвар, хөрөнгийн үнэлгээ хүртэлх цогц үйлчилгээ.

▤

Санхүүгийн тайлангийн жилийн эцсийн аудит

Аудитын тухай хуулиар СТОУС мөрддөг, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өөрчлөн байгуулагдаж буй болон татан буугдаж буй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, сан болон хуульд заасан бусад байгууллага аудит заавал хийлгэх үүрэгтэй.

⬈

Хувьцаа, бонд, үнэт цаас гаргахтай холбоотой аудит

Олон нийтэд үнэт цаас гаргахад санхүүгийн тайланд СЗХ-ны бүртгэлтэй эрх бүхий аудитын компаниар аудит хийлгэнэ. Бид үнэт цаасны зах зээлд оролцогч, даатгалын байгууллагад үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

⛨

ХБҮЦ-ны зээлийн шинжилгээ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны суурь зээлийн багцын чанар, эрсдэлийн бие даасан шинжилгээ.

✎

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Аутсорсинг буюу гэрээт нягтлан бодох бүртгэлийн цогц үйлчилгээ. Таны санхүүгийн тайлан, мэдээллийг хууль, олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж тайлагнах тул та бизнесээ өргөжүүлэхэд анхаарлаа хандуулах боломжтой болно.

☰

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар шаардсан, танай байгууллагад тохирсон бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргах зарчим, журам, аргачлалыг боловсруулна.

%

Татварын зөвлөх үйлчилгээ

Манай мэргэшсэн баг татвар төлөгч таныг татварын эрсдэлд өртөхөөс хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд хамгаална.

◇

Хөрөнгийн үнэлгээ

Эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бизнесийн үйл ажиллагаа, шаардах эрх, өр төлбөрийг хараат бусаар үнэлнэ.

⚖

Шүүхийн шинжээч

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сургалтад хамрагдсан, тусгай зөвшөөрөлтэй шинжээчдийн баг ажиллана.

◉

Санхүүгийн дотоод хяналт, шалгалт

Гэрээний үндсэн дээр байгууллагын дотоод хяналтын системийг үнэлж, шаардлагатай хяналт шалгалтыг гүйцэтгэнэ.

Харилцагчийн портал

Аудитын ажилд шаардлагатай улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон аудитын төлөвлөлтийн асуулгын хариултаа онлайнаар аюулгүй илгээнэ үү.

1Нэвтрэх2Баримт хавсаргах3Асуулга бөглөх4Илгээх
Портал руу нэвтрэх