Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) нь санхүүжилт олгож буй төсөл, харилцагч байгууллагуудын санхүүгийн тайланд зөвхөн хүлээн зөвшөөрсөн аудитын компаниудын дүгнэлтийг хүлээн авдаг. Шонхор үнэлгээ аудит ХХК нь Монгол Улсад EBRD-ийн хүлээн зөвшөөрсөн 11 аудитын компанийн нэг болсон.
Энэ нь:
- EBRD-ээс санхүүжилт авдаг, эсвэл авахаар төлөвлөж буй банк, банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд манай аудитын дүгнэлтийг шууд ашиглах боломж олгоно;
- Манай ажлын чанар, хараат бус байдлыг олон улсын санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрсний илрэл юм.
Энэхүү амжилтад 2024 онд Russell Bedford International-ийн гишүүн болсноор нэвтрүүлсэн олон улсын чанарын хяналтын арга зүй чухал үүрэг гүйцэтгэсэн.
Олон улсын байгууллагын шаардлагад нийцсэн аудит хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу.