Шонхор үнэлгээ аудит ХХК 2024 онд Russell Bedford International сүлжээний гишүүн болсон. Russell Bedford нь Их Британийн Лондон хотод төвтэй, нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээний олон улсын сүлжээ юм.
Сүлжээний товч мэдээлэл
- 110 гаруй улс, 375 гаруй оффис
- 1,000 орчим партнер, 9,900 орчим ажилтан
Харилцагчдад ямар ач холбогдолтой вэ
- Олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай төсөлд аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдсэн;
- Гадаад улсад охин, толгой компанитай харилцагчдад сүлжээний гишүүн фирмүүдтэй хамтран үйлчилнэ;
- Сүлжээний аудитын арга зүй, чанарын хяналтын шаардлага, сургалтыг нэвтрүүлсэн.
2014 онд байгуулагдсан Шонхор үнэлгээ аудит ХХК нь Сангийн яамны аудитын тусгай зөвшөөрөл, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогч, даатгалын байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид аудит хийх эрхтэй. Тусгай зөвшөөрөл
Шонхор үнэлгээ аудит ХХК нь Russell Bedford International-ийн гишүүн бөгөөд бие даасан хуулийн этгээд юм.