Шонхор үнэлгээ аудит ХХК 2026 онд дараах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах ажилд зээлийн шинжилгээ гаргагчаар ажиллалаа.
«НӨМӨР ХБҮЦ 2»: Нөмөр ассет нэг ТЗК ХХК
- Хэмжээ: 15 тэрбум төгрөг
- Хүү: жилийн 19.2%
- Хугацаа: 24 сар
- Үүсгэн байгуулагч: Нөмөр кредит ББСБ; андеррайтер: Тэнгэр капитал ҮЦК
«Омни ассет 3» ХБҮЦ: Омни ассет гурав ТЗК ХХК
- Зээлийн багцаар баталгаажсан
- Үүсгэн байгуулагч: Омни капитал ББСБ; андеррайтер: Апекс капитал ҮЦК
Манай баг 2022 оноос хойш Симпл ассет, Омни ассет, Омни ассет хоёр, Си И Си Инвестмент зэрэг ХБҮЦ-ны зээлийн шинжилгээг хийж, ТЗК-уудын санхүүгийн тайланд хараат бус аудит хийсэн туршлагатай.
ХБҮЦ гэж юу болох, зээлийн шинжилгээ ямар үүрэгтэйг энэ нийтлэлээс уншина уу. Бүх туршлагыг Туршлага хуудаснаас үзнэ үү.