Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ, asset-backed securities) гэдэг нь зээлийн багц, авлага зэрэг мөнгөн урсгал бий болгодог хөрөнгөөр баталгаажуулан гаргасан үнэт цаас юм. Монгол Улсад 2010 оны 4 дүгээр сарын 23-нд батлагдсан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журмаар зохицуулагддаг.
Хэрхэн ажилладаг вэ
- Үүсгэн байгуулагч (ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллага) олгосон зээлийн багцаа сонгоно.
- Тухайн багцыг тусгай зориулалтын компани (ТЗК)-д шилжүүлнэ. ТЗК нь зөвхөн энэ үнэт цаасыг гаргах зорилготой, үүсгэн байгуулагчийн бусад эрсдэлээс тусгаарлагдсан хуулийн этгээд.
- ТЗК андеррайтер (үнэт цаасны компани)-аар дамжуулан Монголын хөрөнгийн биржид ХБҮЦ гаргаж, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татна.
- Зээлдэгчдийн төлсөн үндсэн төлбөр, хүүгээр хөрөнгө оруулагчдад хүү, үндсэн төлбөрийг төлнө.
Зээлийн шинжилгээ юунд хэрэгтэй вэ
Хөрөнгө оруулагчийн эрсдэл нь үүсгэн байгуулагчийн нэр хүндээс илүү баталгаа болж буй зээлийн багцын чанараас хамаардаг. Хараат бус зээлийн шинжилгээгээр:
- Зээлийн багцын бүтэц (хугацаа, хүү, салбар, зээлдэгчийн төвлөрөл)-ийг задлан шинжилнэ;
- Хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн түүхэн түвшин, эрсдэлийн сангийн хүрэлцээг үнэлнэ;
- Мөнгөн урсгалын төсөөлөл нь ХБҮЦ-ны хүү, үндсэн төлбөрийг төлөхөд хүрэлцэх эсэхийг стресс нөхцөлд шалгана;
- Багцад орсон зээл шалгуурт нийцэж буйг түүвэрлэн баталгаажуулна.
Шинжилгээний үр дүн нь үнэт цаасны танилцуулгад тусгагдаж, хөрөнгө оруулагч, зохицуулагч байгууллагад шийдвэр гаргах үндэслэл болдог.
Манай туршлага
Шонхор үнэлгээ аудит ХХК 2022 оноос хойш Симпл ассет, Омни ассет (1, 2, 3), Си И Си Инвестмент, Нөмөр ассет нэг зэрэг ХБҮЦ-ны зээлийн шинжилгээг гүйцэтгэж, ТЗК-уудын санхүүгийн тайланд аудит хийсэн. Дэлгэрэнгүйг Туршлага хуудаснаас үзнэ үү.